Go Go Fight тулааны урлагийн клубээс БНСУ-ын сайн дурын багийнханд талархал илэрхийллээ – Цэц.МН
СпортХураангуй мэдээ

Go Go Fight тулааны урлагийн клубээс БНСУ-ын сайн дурын багийнханд талархал илэрхийллээ

БНСУ-ын Тээврийн их сургуулийн сайн дурын багийнхан Дархан хотод ирж хүүхдүүдэд зориулсан эерэг нөлөөллийн ажлуудыг хийсэн. Тухайлбал Дархан-Уул аймгийн сурагчдад зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

Сайн үйлс бүтээж буй хамт олон Дархан -Уул аймгийн Go Go Fight тулааны урлагийн клубт хүндэтгэн зочилж танилцсан байна. Тэд таеквондогийн спортоор хичээллэж буй хүүхдүүдийн үзүүлэх тоглолтыг сонирхож, техник сургуулилалт хамтран хийж нэг өдрийг хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна.

Эрч хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаардах таеквондогийн спортоор хичээллэж буй шавь нарт нь урам хайрлаж, амжилт ерөөсөн сайн дурын багийн хамт олонд Дархан -Уул аймгийн Go Go Fight клубийн зүгээс талархал илэрхийлж, дахин ирэхийг урьж, дэлхийн өнцөг булан бүрд хүрэх чин эрмэлзэлтэй сайн үйлс бүтээх ажилд нь амжилт хүссэн байна.

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button