НийгэмХураангуй мэдээ
Хогны сав дүүрч байгааг мэдээлэх төхөөрөмж суурилуулж байна
Дархан-Уул аймаг жишиг цахим аймаг болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа нэг ажлын нэг нь хогны машины хяналтын систем буюу хогны савны мэдрэгч 200 ширхэг төхөөрөмжийг Дархан суманд суурилуулж эхэлсэн байна.
Уг төхөөрөмж нь хог дүүрч буй тохиолдолд автоматаар сул байгаа ажилтан руу ачилт хийх болсныг мэдээлснээр ачигч дохионы дагуу газрын зураг дээр тэмдэглэгдсэн байршилд очиж ачилт хийх юм байна. Мөн замын маршрут бүгд мэдээллийн санд хадгалагдах юм байна.
Төхөөрөмжийн тусламжтайгаар савныхаа гадуур их хэмжээний хог үүсдэг байдалд цэг тавина гэж үзэж байна.