Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ
Дархан хотод анх удаа нүүдлийн соёлын зуслан хүүхдүүддээ хүлээн авч эхэллээ
Дархан сумын ЗДТГ, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ хамтран Дархан-Уул аймагт анх удаа нүүдлийн соёлын зуслангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэллээ.
Нүүдлийн соёлын зуслангаар дамжуулан хүүхдүүд Монгол өв уламжлал, ахуйн соёлын боловсролыг өөрсдийнхөө оролцоонд суурилсан хөтөлбөрөөр дамжуулан суралцах боломжийг олгодог байна.
Тус зуслангийн онцлог: Амьдрах ухаан, нүүдэлчдийн мал аж ахуй, дэлхийн иргэний боловсрол, байгаль эх дэлхийгээ хайрлах, монгол уран бичлэг, уламжлалт гар урлал, ардын ёс заншил, уламжлал, гэрийн дэг сургалт, урлагийн тоглолт, монгол бясалгал, бие даах чадвар, биеийн чийрэгжүүлэлт, эрчимт хөдөлгөөн зэрэг чадваруудыг зуны зуслангийн хөтөлбөрөөр дамжуулан суралцдаг байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг