Шинэ иргэний төглийн ногоон байгууламжийн 3,5 га талбайн хог цэвэрлэж, мод усалж, сүүдрэвч засварлан иргэдийг уриалжээ
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги жил бүрийн 07 дугаар сарын 22-ны өдөр болдог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан Хоггүй, эрүүл ногоон байгууламж үйл ажиллагааг зохион байгуулж Дархан Хотын Тохижилт Үйлчилгээний Газар ОНӨААТҮГ-тай хамтран Дархан хотын шинэ иргэний төгөл ногоон байгууламжийн 3,5 га талбайн хог цэвэрлэх, тус ногоон байгууламжийн нийт модыг услах, иргэд амрах сүүдрэвчний эвдэрч гэмтсэн хэсгийг засч сэлбэх ажлыг алба хаагчдын хүчээр зохион байгуулж ажиллаласан байна.
Дархан хотын шинэ иргэний төгөл ногоон байгууламж нь иргэд олноор чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчин билээ. Иймд тус ангийн хамт олон энэхүү нөлөөллийн ажлаараа Дархан-Уул аймгийн иргэдийг хоггүй, эрүүл ногоон байгууламжийг хамтдаа бүтээхийг уриалсан байна.