50 жил ханилсан эмч хосууд АЛТАН ЭРДЭНЭ-ийн хуримаа хийлээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

50 жил ханилсан эмч хосууд АЛТАН ЭРДЭНЭ-ийн хуримаа хийлээ

Зуны сүүл сарын Балжиннямтай билигт сайн энэ өдөр 50 жил ханилсан хосуудын Алтан эрдэнийн хуримын үйл ажиллагаа гэрлэх ёслолын ордны хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр зохион байгуулсан байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэж, эмчийн цагаан өмсгөлөөрөө гоёж эрүүл мэндийн салбарт тохой өндөр хөдөлмөрлөж явсан хосуудын үнэнч сэтгэлийн баталгаа, үүрд хамтдаа гэж өргөсөн тангаргийн илэрхийлэл болсон алтан эрдэнийн хуримдаа хүндэт зочдоо урьсан байна.

Зуны адаг сарын билигт сайн өдрүүд гал голомтоо бадраах хуримын ёслолын үйл ажиллагаа өрнөсөөр байна. Зуны адаг сарын Балжиннямтай билэгт сайн энэ өдөр Дархан-Уул аймгийн Гэрлэх ёслолын хүндэтгэлийн өргөөнд 4 хуримын ёслолыг зохион байгуулсан байна.

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button