НийгэмХураангуй мэдээ
Дарханы хүү тив, дэлхийд нэрээ цуурайтуулж байна
Сингапурын Олон улсын математикийн олимпиад (SIMOC) 2024.07.21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 38 орны 7333 сургуулийн 1-12 ангийн 57060 сурагч оролцжээ. Уг олимпиадад Монгол улсаас 300 гаруй хүүхэд оролцсон бол Дархан-Уул аймгаа төлөөлөн Монгол Оюу сургуулийн 8-р ангийн сурагч Баярмагнай овогтой Чингүүн ганцаарчилсан төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн байна. Олимпиад ганцаарчилсан, багийн тоглоом, оньсого гэсэн 3 төрлөөр зохион байгуулагджээ. Чингүүн хүүгийн хувьд хоёр төрөлд оролцон ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль авжээ.
Б. Чингүүн: Миний хувьд дунд ангиасаа эхлэн математикаар хичээллэж эхэлсэн. Хүмүүс математик гэхээр залхуутай, уйтгартай гэж боддог. Гэвч математикын шинжлэх ухаан хүнд асар их зүйлсийг ойлгуулж сургадаг. Үеийнхээ найзуудад хандаж хэлэхэд зорилгодоо үнэнч байж сайн хүн байхыг хичээгээрэй
Дархан хотынхоо нэрийг олон улсад цуурайтуулж, амжилт гаргасан Б.Чингүүн-д баяр хүргэж, амжилт хүсье
Нийтэлсэн: Г.Саруулсанаа