Uncategorized
Хүүхдүүд соёл, амралтын хүрээлэнд ном уншиж, мэдлэгээ тэлж байна
Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордноос 8 сарын 5-наас эхлэн Дархан хотын хотын соёл амралтын хүрээлэнд хүүхэд залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх явуулын номын санг аялуулж эхэллээ.
Ажлын өдрүүдэд 15:00 цагаас 17:00 цагын хооронд соёл амралтын хүрээлэнд зөөврийн номын сангын үйлчилгээг хүргэж байна. Мөн энэ сарын 16-18 ны өдрүүдэд “Дархан 50” цогцолборт үдшийн уншлагын үйл ажиллагаа 17:00 – 21:00 цагын хооронд явагдана. Өдөрт зөөврөөр нэг удаад 50-80 ширхэг төрөл төрлын номоор үйлчилж байна. Өдөр бүр номын сонголт, төрөл өөрчлөгдөн ирж байгаа аж.
Өчигдрын хувьд “Соёл амралтын хүрээлэн”-д чөлөөт цагаа өнгөрөөж буй 50 гаруй хүүхэд, багачуудад 80 гаруй номоор үйлчилгээ үзүүлсэн байна
Хүүхэд багачуудын сэтгэгдэл өндөр, амтархан уншиж байгааг номын санч нар дурдсан юм. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ амралтын чөлөөт цагаараа тоглож зугаалангаа, мэдлэгийг нь тэлэх бүрэн бололцоотой боллоо