Малчин эмэгтэйчүүд Ногоон Ирээдүйн төлөө уриатай зөвлөлдөж байна
Малчин эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын оролцоог нэмэгдүүлэх, малчин эмэгтэйчүүдийн орхигдсон эрхийн асуудлуудыг хөндөх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготойгоор Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлал тогтож байна.
Ногоон ирээдүйн төлөө уриан дор зохион байгуулагдаж байгаа малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2024 үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн 4 сум, Сэлэнгэ аймгийн 2 сумаас 50 гаруй эмэгтэйчүүдийн оролцож байна.Тэд мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, өөр хоорондоо туршлага солилцож, хоёр өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлж байна.
Монгол ёс заншил, өв соёлоо тээж урган төлждөг баялаг бүтээж байгаа малчин бүсгүйчүүд жилд нэг болдог зөвлөгөөндөө оролцохын тулд зарим нь өмсөх дээл хувцсаа ч эртлэн бэлтгэж ач холбогдож үзүүлж ирдэг байна.