Зулзагын гол зусланд зугаатай зунаа үдээрэй – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Зулзагын гол зусланд зугаатай зунаа үдээрэй

Хүүхэд насны хамгийн мартагдашгүй дурсамжууд зусланд өрнөдөг. Тэгвэл Зулзагын гол зуслангын нэмэлтээр Theory Camp-ын сүүлийн ээлжинд 15-18 насны амрагчдаа хүлээн авахад бэлэн болсон байна.

“ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХУЙ” тусгай ээлж нь 8 сарын 13-нд эхлэнэ. Хөтөлбөрийн хувьд бусад ээлжээс өвөрмөц онцлогтой байхаар төлөвлөсөн гэдгийг зуслагийн удирдагч багш онцолсон юм.

Өдөр бүр өөр өөр цаг хугацаанд, сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж мартагдашгүй өдрүүдийг өнгөрүүлэх амрагчдаа угтан бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Дархан хотын Зулзагын гол хүүхдийн зуслан энэ жилийн хувьд бүрэн засвар үйлчилгээ хийж шинэ өнгө төрхтэйгээр амрагч хүүхдүүддээ хүлээн авч байгаа юм.

Тусгай ээлжинд амрагчид Улаанбаатар хотоос зорин ирж буй тохиолдолд галт тэргээр нэгдсэн журмаар Дархан хот руу хөдлөж, залуусын хоттой танилцаж, зуслангийн зүг аялалаа үргэлжлүүлэх юм.

Олон жилийн туршлагатай багш нар, хаана ч хэрэгжээгүй шинэ содон хөтөлбөр, адал явдлаар дүүрэн зуны сүүлчийн ээлжинд амрагч хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон гэв.

Тусгай ээлжийн төлбөр 420’000 төгрөг бол галт тэрэгтэй багцын төлбөр 500’000 төгрөг. Дэлгэрэнгүй мэдээллийг 88205676, 95960327 утсаар холбогдон авна уу.

Мэдээ бэлтгэсэн: Э.Цацрал

Холбоотой мэдээлэл

Back to top button