НийгэмХураангуй мэдээ
Таван хүний амь насыг авран хамгаалсан байна
2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр завьт болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан алба хаагчид бага насны гурван хүүхэд, хоёр том хүн голын усанд живж байсныг шуурхай ажиллан амь насыг авран хамгаалсан байна. Иймд иргэд гол усны дагуу зорчихдоо бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.