НийгэмХураангуй мэдээ
Дэлхийн рекорд эзэмшигч 90 настай Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ
Шведийн Гётенбург хотод болж буй Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 91 настай дэлхийн рекорд эзэмшигч, Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа оролцож, хос алтан медаль хүртлээ.
Тодруулбал, тэрбээр 90-95 насны ангиллын 100 метрт болон 800 метрийн гүйлтэд тус тус түрүүлж, эх орныхоо төрийн дууллаа Дэлхийн тавцанд дахин эгшиглүүлжээ.
Мэдээ бэлтгэсэн: Б.Батзориг