Дархан Ус суваг ХК парк шинэчлэл хийж, зөөврийн худгууд усгүй болж, иргэдийг чирэгдүүлэх асуудлыг шийдвэрлэв – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан Ус суваг ХК парк шинэчлэл хийж, зөөврийн худгууд усгүй болж, иргэдийг чирэгдүүлэх асуудлыг шийдвэрлэв

Дархан Уул аймаг гэр хороололд ус түгээх 59 худагтай. Тэдгээрийн 34 худаг зөөврийн машинаар цэнэглэдэг байна. Ус түгээх машинууд өдөрт дундаар 180-200 тонн усыг худгуудад хүргэж ажилладаг. 20 мянган өрхийн усны хэрэгцээг байнгын тасралгүй найдвартай хангахад 1980-иад онд үйлдвэрлэсэн ЗИЛ-130 машинуудад эвдрэл үүсдэг нь асуудал дагуулдаг байсан байна. Ус түгээх цэгүүдэд 500 литр ус үлдэхэд шар дохио асаж, цэнэглэх шаардлагатай гэсэн мэдээлэл өгдөг ч машин техникийн хүрэлцээнээс шалтгаалан цаг хугацаандаа очихгүй, иргэдийг чирэгдүүлдэг байжээ.

Дархан Ус суваг ХК ийнхүү парк шинэчлэл хийж, дөрвөн шинэ машинтай болсноор ус түгээх цэгүүдийн байнгын ажиллагааг сайжруулж, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсэх ус тасалдах асуудалд цэг тавьж байна. 4 шинэ машинтай болсноор зөөврийн худгуудыг усаар цэнэглэх ажлыг 98 хувьтай шийдвэрлэж чадна гэж ерөнхий инженер Т.Буяндэлгэрийн ярьсан юм.

Шинэ машинууд өнөөдрөөс эхлээд ус тээвэрлэж эхэлнэ. Ингэхдээ Дархан сумын хамгийн их хүн амтай, 10 худагтай 15-р багийн худгуудыг усаар цэнэглэх хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарал хандуулах юм байна. Ундны усыг зөөврөөр авдаг худгуудын үйл ажиллагааг сайжруулж, иргэд ус авахад хүндрэл чирэгдэлгүй болгох асуудлыг олон жил ярьсны үндсэн дээр орон нутгийн төсвөөс шаардлагатай зардлыг шийдвэрлүүлсэн байна.

Бэлтгэсэн: Э.Цацралт

 

Холбоотой мэдээлэл

Back to top button