Дархан-Уул аймаг: Энэ жил цэцэрлэгийн насны 2137 хүүхэд шинээр элсүүлнэ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан-Уул аймаг: Энэ жил цэцэрлэгийн насны 2137 хүүхэд шинээр элсүүлнэ

 Дархан-уул аймагт 2024-2025 оны хичээлийн жилд орон нутгийн өмчийн 31, төрийн бус өмчийн 7, төмөр замын 3 нийт 41 цэцэрлэг ажиллах бөгөөд орон нутгийн өмчийн 31 цэцэрлэгт:
  •  5 насны бэлтгэл бүлэгт 351 хүүхэд
  •  4 насны ахлах бүлэгт 244 хүүхэд
  •  3 насны дунд бүлэгт 252 хүүхэд
  •  2 насны бага бүлэгт 1238 хүүхэд
  •  Тусгай бүлэгт 15 хүүхэд
  •  24 цагийн бүлэгт /4-5 насны/ 37 хүүхэд нийт 2137 хүүхдийг шинээр элсүүлнэ.

2024-2025 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн СӨББ-уудад элсэлт авах хүүхдийн тооны мэдээллийг цэцэрлэгүүдийн байршлын хамт танилцуулж байна.

 Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийн бүртгэл 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09:00 цагаас аймгийн хэмжээнд нэгдсэн журмаар цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдана.

Төрийн бус өмчийн 7 цэцэрлэгт элсэлт нээлттэй тул байршлаас харж холбогдох дугаараас мэдээлэл авч хүүхдүүдээ бүртгүүлнэ.
Мэдээ бэлтгэсэн: Э.Цацрал

Холбоотой мэдээлэл

Back to top button