НийгэмХураангуй мэдээ
Өнөөдөр нийтийн тээврийн автобус явахгүй
Дархан хотын нийтийн тээврийн автобус нь 100% цахилгаанаар ажилладаг бөгөөд цахилгаан автобусыг цэнэглэх станц нь “Эрэл” цементийн үйлдвэр дээр байрладаг.
Өнөөдөр 2024 оны 8-р сарын 20-ны өдөр тухайн бүсэд буюу “Эрэл” цементийн үйлдвэр орчимд цахилгаан эрчим хүчний гэмтэл гарч 2024.08.21-ны 17:00 цаг хүртэл цахилгаанаар хангагдахгүй гэсэн мэдээлэл ирсэн тул өнөөдөр үйлчлэх боломжгүй болсон тухай “Элит хөгжил” ХХК-аас мэдэгджээ
Мэдээ бэлтгэсэн: Б.Батзориг