Хог хаягдлаа татан зайлуулах асуудал тулгамдсан хэвээр байна
Дархан-Уул аймаг, Дархан сумын хувьд хог ачихгүй байна гэх асуудал зарим иргэдийн хувьд толгойн өвчин болоод байна. Гэр хороололын айл өрхүүд хогоо шуудайлан гудамжиндаа гаргаж тавьдаг. Хот тохижуулахаас ачилтын машин ирж авдаг байна.
Гэвч хог тээвэрлэлт зарим тохиолдол хугацаандаа ирж ачихгүй, ачилт хийх давтамж хол байгаагаас үүдэн хог орчны бохирдол үүсгэж, нохой муур гудамжаар нэг тараах гэх мэт хүндрэлтэй асуудлууд үүсээд байна.
Дан ганц гэр хороолол ч биш зарим орон сууцнуудын гаднах хогийн сав хогоор дүүрч, гадуур нь их хэмжээний хог үүссэн байдал биднийг сурвалжилга бэлтгэж явахад зураглаачийн дуранд буусан юм.
Бидний хамгийн эхний очсон газар бол Хээтэй хороололын 1А байр. Их хэмжээний хог хуримтлагдсан, хогны сав нь дүүрч хальсан байдалтай байв. Иргэд хог ачилтын дугаарт холбогдоход хог тээвэрлэх машин хүрэлцээгүй, ачигч, жолооч хүний нөөц дутагдалтай байна гэх харилт өгдөг гэв. Бидний сурвалжилга гэр хороолол дундаас буюу Толгойтоос үргэжлүүлтэл адил нөхцөл байдал хүлээж байлаа.
Дөрвөн өөр байршилаас бэлтгэсэн сурвалжилгын дараа хог хаягдалыг татан зайлуулах хугацааг ойртуулах, ажиллах хүчин, тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага Дархан хотын хувьд тулгамдсан асуудал болж байгааг эх сурвалжууд онцолж байлаа.
Энд нэг онцлох зүйл нь иргэдийн ухамсар. Зарим байрны гадаа тал хогтой хогны сав байсан ч хогны саваа тойруулаад ил задгай хогоо асгадаг үзэгдэл ажиглагдаж байв. Иргэд зориулалтын савандаа хогоо хийж, тээвэрлэгч байгууллаг тогтсон хуваарьтаа хогоо авдаг байсан цэвэр цэмцгэр дархан хотын дүр төрхийг үр хойчдоо үлдмээр байна.
Мэдээ бэлтгэсэн: Б.Батзориг