Оюунбилэг: Ээжээсээ үлгэрлэж эрч хүчний туйл болсон спортдоо татагдан орсон
Англи хэлний багш мэргэжилтэй түүний хувьд 11 жилийн өмнө фитнесээр хичээллэж эхэлсэн байна. Ээжийнхээ зөвлөж, үлгэрлэснээр фитнесийн зааланд дагаж очиж байсан түүний хувьд өнгөрсөн 11 жилийн хугацаанд хайртай дуртай спортоосоо татгалзах тухай нэг ч удаа бодож байгаагүй гэв.
Зааландаа очоод л эрч хүчтэй, алжаасан ул мөргүй, аз жаргалтай болдог болохоор гэр бүлийнхэн ч хүсэл сонирхлыг нь дэмжиж урагшлах урам зориг өгдөг байна. Арван нэгэн жил хичээллэсэн спортоороо анхныхаа тэмцээнд оролцож хос мөнгөн медалийн эзэн болсондоо хязгааргүй баяртай байв.
Хүмүүс ихэвчлэн жингээ хасах зорилгоор фитнест ирдэг ч жаахан ачаалал аваад л шантраад байх шиг санагддаг. Хялбар зүйл гэж үгүй. Хичээнгүй хүн хүссэндээ хүрдэг. Спортыг амьдралынхаа хэв маяг болгож, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэвшил, дасгал хийх сэдлийг дуршил болгож чадсан цагт спортоос юугаар ч үл үнэлэх аз жаргал, баяр хөөрийг олж авдаг гэв.
Энэ л эрч хүч энэ л сэтгэл хөдлөл ажил амьдралд тань амрах, цэнэглэгдэх, урагшлах эрүүл биеийг өгдөг гэж тэрээр дуртай спортынхоо талаар яриаг бидэнтэй хуваалцсан юм.