НийгэмХураангуй мэдээ
Хараа, Ерөө, Туул, Онон голуудын усны түвшин 5-35 см нэмэгджээ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Онон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна.
Туул /Улаанбаатар/, Хэрлэн /Мөнгөнморьт, Өндөрхаан/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Балж, Хэрлэн / Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 10-25 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.