НийгэмХураангуй мэдээ
Өнөөдрөөс томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийнэ
Томуугийн вакциныг өнөөдрөөс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй хийж байна
Вакцин хийх заалт:
- Жирэмсний 14 дэх долоо хоногтойгоос хойш
- Сүүлийн 2 хоног халуураагүй, биеийн байдал тогтвортой хүмүүс
- Вакцины ямар нэг харшил урвал, уналт таталт өгөөгүй
- Өндөг, тахианы махны харшилгүй хүмүүс
- Сүүлийн 1 сар өөр вакцин хийлгээгүй хүмүүс хамрагдана.
ХОРИГЛОХ ЗААЛТАД:
- Өтгөн хаталттай өвчтөн эсвэл хоол тэжээлийн дуталтай иргэн
- Зүрх судас, бөөр эсвэл элэгний цочмог эмгэгтэй өвчтөн
- Амьсгалын замын цочмог өвчтэй эсвэл бусад идэвхитэй халдварт өвчтэй хүн
- Сүүлийн 2 хоногийн дотор халуурсан өвчтөн
- Өндөг тахианы болон тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүн
- Нуугдмал өвчтэй болон жингийн илүүдэлтэй өвчтөн.
- Сүүлийн 1 жилийн хугацаанд таталтын шинж илэрсэн өвчтөнд вакцин хийх хориотой.