Дархан-Уул аймагт хүүхдийн осол гэмтлийн 565 тохиолдол бүртгэгджээ
Монгол улсын хэмжээнд 2023 онд 168280 хүн осол гэмтлийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нь өмнөх оны мөн үеэс 9,7 хувиар өссөн байна.Осол гэмтлийг шалтгаанаар нь авч үзэхэд уналт 8375 амьгүй механик хүчинд өртөх 2030, Хүчирхийлэл 1311, Амьд механик хүчин зүйл өртөх 1026, зам тээврийн осол 991 тохиолдол бүртгэгдэж, 205 хүн нас барсан байна. Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх нь бүх насны бүлгийн хүмүүсийн гэмтэж бэртэх шалтгааны нэгдүгээрт орж байгаа бол 2 дугаарт шалтгаан амьгүй механик хүчин зүйлд зохиулах 2030, 0-4 насны хүүхдийн түлэгдэлт, 5-19 насанд зам тээврийн осол, 20-39 насанд хүчирхийлэлд өртөх осол орж байна.
Хүүхдийн осол гэмтлийн тохиолдол ихээр бүртгэгдэх болсонтой холбогдуулан “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриатай 2 сарын аяныг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас зарлаж байна
Аяны хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана
- Осол гэмтлээс сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх ажлын хүрээнд “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” 2 сарын аяны хүрээнд хамтарсан байгууллагууд хэвлэлийн бага хурал зохион байгуулах
”Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах - Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах
- Хамгаалалтын малгай, хамгаалалтын бүс, хүүхдийн суудлын хэрэглээг нэвтрүүлэх, дадал суулгах нөлөөллийн ажлыг зохион байгуулах
- Нийгмийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийллийн үзүүлж байгаа нөлөө, осол гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлах, мэдээллийн сан бүрдүүлэх
- Осол гэмтлийн үед яаралтай тусламж үзүүлэх чадварт сургах сургалтыг ард иргэд албан хаагчдад цахимаар болон танхимаар зохион байгуулах