НийгэмХураангуй мэдээ
Нэгдсэн эмнэлэг эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны аппараттай боллоо
Энэ жил эрүүл мэндийн байгууллагуудын санал хүсэлтийг үндэслэн улсын төсвийн 1 тэрум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны аппарат болон эхо аппарат, сэргээн засах тоног төхөөрөмжүүдийг өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагаас төвийн бүсийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Дээрх тоног төхөөрөмжүүдийг нийлүүлснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод хийгддэг байсан зарим үзлэг шинжилгээнүүдийг Дархан хотдоо хийх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж үйл ажиллагаа нь өргөжиж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг