НийгэмХураангуй мэдээ
Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав “Хөдөлмөрийн баатар” боллоо
Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Монголын тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртсэн юм. Ингэснээр У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирлаа. Мөн эмэгтэй тамирчдаас медаль хүртэж буй анхдагч болж буй юм. Түүнээс өмнө пара байт харваагаар Д.Баатаржав алт (2008), поуэрлифтингээр Э.Содномпилжээ алт (2020), хүрэл (2016), пара жүдогийн төрлөөр Б.Ууганхүү хүрэл (2016) медаль хүртэж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, паралимпт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулж байна.
Энэ үеэр Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжавт “Хөдөлмөрийн баатар” цол олголоо