НийгэмСпортХураангуй мэдээ
Паралимпын аварга У.Сүрэнжавт дөрөв, Б.Баасанхүү, Ц.Баттулга нарт гурван өрөө орон сууцны батламж өглөө
Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпт медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгох шийдвэр гаргасан. Тодруулбал паралимпын аварга У.Сүрэнжавт дөрвөн өрөө байр, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, паралимпын мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт гурван өрөө байрны батламж, мөнгөн шагналын хамт өглөө.
Ийнхүү Парис 2024 зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилт үзүүлэн, олон жилийн тууштай шаргуу хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд медаль хүртсэн тамирчдад орон сууцны батламж, мөнгөн шагнал гардан авлаа