НийгэмХураангуй мэдээ
Дархан-Уул аймгийн 20 өрх яндангүй боллоо
Дархан-Уул аймгийн Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн Сантай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах “Утаагүй Дархан” хөтөлбөр, “Утаагүй гэр” төслөөр дамжуулан эхний ээлжид туршилтаар зорилтот 20 өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй монгол гэрийн халаалт, дулаалгын чип багцыг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Дархан сумын хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой 5, 6-р багаас эхлэн туршилтаар 20 өрхийг сонгон ийнхүү 20 яндгийн тоог багасаж байна. Уг төсөл 2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд сонирхсон иргэд ногоон зээлд хамрагдан монгол гэрт зориулсан халаалт, дулаалгын чип багцаа авах боломжтой юм.
Багцын хувьд 3 сая төгрөгийн өртөгтэй агаар сэлгэлт, дулаалга, халаалтын багцаас бүрджээ.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд жил бүр 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар монгол гэрийн халаалт, дулаалгын чип багцыг нийлүүлэхээр зорьж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг