Сонгогчид саналаа хэрхэн өгөх вэ? – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Сонгогчид саналаа хэрхэн өгөх вэ?

Санал авах өдөр сонгогчид хэрхэн саналаа өгөх талаарх мэдээллийг хүргэж байна.
1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ын өдрөөс өмнө хэвлэж, сонгуулийн хэсгийн хороодод цаасан хэлбэрийн нэрийн жагсаалтыг хүргүүлнэ.
2. Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2024.09.27-оос өмнө шалгаж, бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн бол гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гаргана.
3. Сонгогч та санал авах өдөр өөрийн оршин сууж буй хаягт хамаарах тойргийн мандатын тоогоор саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчдээс сонгож, нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэж будна.
4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.2.2, 37.2.3, 37.2.4дэх хэсэгт заасны дагуу Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 41, Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 29, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 21, Шарын гол, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тус бүр 25 төлөөлөгчийг та бүхэн сонгох юм.
5. Саналын хуудас нь Аймаг (нийслэл)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сум (дүүрэг)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж тэмдэглэх хэсэгтэй байна.
Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг улс орон даяар 2024 оны 10 сарын 11-ний өглөөний 07:00 цагаас үдшийн 20:00 цаг хүртэл зохион байгуулна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Холбоотой мэдээлэл

Back to top button