НийгэмХураангуй мэдээ
Монгол гэрт нүүрсгүй, зуухгүй, яндангүй өвөлжих боломжтой
Монгол гэрт нүүрсгүй, зуухгүй, яндангүй өвөлжих боломжтой “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц”-ыг танилцуулах гэр мэдээллийн төв ажиллаж байна
Тус багц нь гэрийн битүүмжлэлийг сайжруулж, тооно, хаалга, хатавч, шал, хаяагаар алдах дулаан алдагдлыг бууруулах нэмэлт ДУЛААЛГЫН багц, гэрийн голд байршуулах модон шүүгээтэй гурван тийш харсан эрчим хүчний хэмнэлттэй автомат тохируулга бүхий цахилгаан ХАЛААЛТЫН багц, дотор агаарын солилцоог хийх АГААР СЭЛГЭЛТИЙН багцтай байна.
Дархан-Уул аймгийн агаарын бохирдол ихтэй 5, 6-р багаас эхлэн туршилтаар 20 өрхийг сонгон НҮБ-ын Хүүхдийн Сан-ийн дэмжлэгтэйгээр ийнхүү яндангийн тоог багасгаж байна. Уг төсөл 2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд сонирхсон иргэд ногоон зээлд хамрагдан монгол гэрт зориулсан халаалт, дулаалгын чип багцаа авах боломжтой юм. Багцын хувьд 3 сая төгрөгийн үнэтэй аж. Сонирхсон иргэд Дархан сумын 6-р багийн төвийн дэргэдэх гэр мэдээллийн төвд очиж танилцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: