Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Ю.Цэдэнбал гуай 40 гаруй жилийн турш Монголын төрийг удирдах хугацаанд манай улс хамгийн их цэцэглэн хөгжиж, өөрчлөгдсөн, нэгэн цаг үеийн шилдэг удирдагч, зохион байгуулагч байсан гэж түүхэн тодоор тамгалагдан үлдсэн байдаг. XX зуунд монгол хүн бичиг үсэгтэй, эрүүл болсон, монголчууд суурин соёл иргэншлийг жинхэнэ утгаар нь эзэмшиж, хот суурин газрыг байгуулж чадсан.
Түүхийн шаргал хуудсыг сөхөн Ю.Цэдэнбал хэмээх агуу удирдагч өдгөө бидний амьдарч буй Найрамдалын Дархан хотыг барьж байгуулахад түүхэн хувь нэмэр оруулсан. Дархан хотыг байгуулах санаачилга гаргаж жишиг хот сууриа тавьсан бөгөөд шил дараалан олон ч хотууд сүндэрлэсэн тухай энэ өдөр дурдаж байна.
Үйлдвэр аж ахуйн газрыг хөгжүүлж, газар тариалан хөдөө аж, ахуйн салбарт шинэ шинэ ололт амжилт гаргаж байсан Ю.Цэдэнбал удирдагчийн хийсэн бүтээснийг хойч үедээ үнэн зөвөөр нь ойлгуулах,түүхэн үйл явдлыг мэдүүлэх, хийсэн бүтээснийг нь алдаршуулж эрхэм үүргийн хүлээсэн Ю.Цэдэнбал академийн зүгээс өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж, Ю.Цэдэнбал удирдагчийн гэр бүл, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Монголын түүхэнд тодоор бичигдсэн эрхэм хүмүүний үлдээсэн үйлс үеийн үед дурдагдаж байна.