НийгэмХураангуй мэдээ
Дарханы музейд “Монголын нэг өдөр” үзэсгэлэн дэлгэгдлээ
Дархан-Уул аймгийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран өнөөдрөөс эхлэн Б.Шаравын алдарт бүтээл болох “Монголын нэг өдөр” явуулын үзэсгэлэн дэлгэгдэж байна.
Соёлын өвийг орон нутагт сурталчлан тахиулах ажлын хүрээнд Монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгаагаар баяжуулан дэлгэжээ.
“Монголын нэг өдөр” бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабалын 20 орчим гэрэл зураг, “Монголын нэг өдөр” бүтээлд нийт хэчнээн тооны дүр дүрслэл, хүн, мал, адгуус амьтад, угсаатны зүйн эд өлгийн зүйлс багтсан зэрэг тоо баримттай танилцах боломжтой юм.
Үзэсгэлэн 2024 оны 10-р сарын 02-оос 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг