НийгэмХураангуй мэдээ
Сонгогчдоос зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ
Дархан-Уул аймгийн хэмжээнд зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр 416 сонгогч хүсэлтээ ирүүлжээ. Хуульд зааснаар өнөөдөр 09:00 цагаас эхлэн сонгогчдоос зөөврөөр санал авч эхэллээ. Санал хураалт 20:00 цаг хүртэл явагдах юм. Зөөврөөр санал авах бүрэлдэхүүнд хэсгийн хороодын ажилтан, нам эвслийн ажиглагч, Цагдаагийн газрын албан хаагчид багтаж байна.
Энэ жилийн орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2024 оны 10-р сарын 11-ний өдөр өглөөний 07:00 цагаас 20:00 цаг хүртэл явагдана
Эх сурвалж: Дархан-Уул аймаг