Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хотын ойн өдрөөр болно – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хотын ойн өдрөөр болно

Ээлжит сонгуулийн дүнгээр хамгийн олон саналаар төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсонд тогтоолыг Аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж, анхдугаар хуралдааны товыг зарлалаа

Анхдугаар хуралдааны тов тогтоох тухай:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг үндэслэн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт зарлан хуралдуулсугай.

2. Анхдугаар хуралдааны тов зарласан шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нарийн бичгийн дарга /Б.Баасанжаргал/-д даалгасугай

Дарга: О.Хүрэлчулуун

Холбоотой мэдээлэл

Back to top button