Дархан хот: Шинээр баригдаж байгаа орон сууцны м2-ын дундаж үнэ 3.5 сая байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан хот: Шинээр баригдаж байгаа орон сууцны м2-ын дундаж үнэ 3.5 сая байна

Дархан хотод 2024 онд 24 байршилд 9, 12, 16 давхар 2116 айлын орон сууц баригдаж байна. 7 байршилд 584 айлын байр ашиглалтад орсон байна. Харин шинээр баригдаж буй орон сууцны м2-ын дундаж үнэ 3.500.000 байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад долоон хувиар өссөн гэж ГХБХБГ-ын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэлжилтэн Г.Ариунболд хэллээ

Шинээр баригдаж буй орон сууцууд бэлэн болон урьдчилж төлбөрөө төлөхөөс шалтгаалан м2-ын үнэ харилцан адилгүй байна. Тухайлбал бэлэн төлөлт 2,800,000-4,800,000, урьдчилсан төлбөр 1,500,000-4,800,000 байгаа юм байна. Дашрамд, хамгийн доод үнэ м2 нь 1,5 сая төгрөгний нэг байр, хамгийн өндөр үнэтэй нь м2 нь 8,0 сая төгрөгний нэг орон сууц байгаа тухай эх сурвалж дурьдлаа

Эх сурвалж: ГХБХБГ-ын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэлжилтэн Г.Ариунболд

Холбоотой мэдээлэл

Back to top button