Б.Цэцгээ: Нас 80 дөхсөн ч өөрийнхөө хэмжээнд наймаагаа хийж, өдөр бүрийг завгүй өнгөрүүлдэг
Хүйтэн болохоор хүмүүс түлээ, нүүрс авах нь ихэсдэг. Миний ажил хүйтний эрч чангарахтай зэрэгцээд л ундарч өгнө дөө. Өглөө 6 цагт босоод цайгаа уучхаад ажилдаа гарна. Жижигхэн амбаартаа дулаахан хувцаслаж суугаад л өдрийг өнгөрүүлдэг гэж нүүр дүүрэн инээмсэглэн бидэнтэй хууч хөөрсөн юм.
Анх түлээ, нүүрс зарж эхлэх үед хүмүүс усны тэргээ түрээд ирдэг байсан. Одоо бол машиндаа ачаад л явдаг болж. Цаг ч сайхан болжээ. Би ч тав арван шуудайгаар авч ганц хоёр зуун төгрөг харж зардаг байсан бол одоо овоо хэдэн шуудайг нөөцлөөд ганц мянган төгрөг нэмдэг болсон байна гэв.
Гар хөдөлбөл ам тосдон гэдэг ардын сайхан үг бий. Түүний хувьд тэтгэвэрт гарсан цагаасаа хойш айлуудын гал залгах түлээ, нүүрс зарж дасал болсон жижигхэн ажлын байрандаа өглөөнөөс орой болтол завгүй хөдөлмөрлөж байна.
Хөдөлмөр хүнийг бүтээдэг