Найз байя нөлөөллийн аянаар 4000 гаруй сурагчдад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана
Найз байя аянд ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн 4000 сурагч хамрагдах бөгөөд ахлах ангийн сурагчдад хүүхдийн хууль эрх зүйн орчны шинэчлэл, шинээр хэрэгжиж буй “Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга” Дунд, ахлах ангид “Үе тэнгийнхний дээрэлхэлтээс өөрийгөө, найзыгаа хамгаалаарай” “Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм”. Бага, дунд, ахлах ангид “Өсвөр насны хүүхэд өөрийн сэтгэл зүйн онцлогоо танин мэдэх нь” зэрэг агуулгын хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Найз байя нөлөөллийн аяны зорилго хүүхдийг аливаа болзошгүй эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олгоход оршиж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Дархан Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газраас санаачлан аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Дархан-Уул аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөл хамтран Дархан-Уул аймгийн ЕБС-ийн сурагчдад “Найз байя” аяныг зохион байгуулж байна.