НийгэмХураангуй мэдээ
Тусгай хэрэгцээт сурагчдын боловсролын үйлчилгээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал, ар гэрийнхэнд нь тулгамдаж буй бэрхшээл, сайн туршлага, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд нээлттэй үйлчилгээ, хөнгөлөлтүүд, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах заах арга зүй, тусгай хэрэгцээт сурагчдын өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах, гарц шийдлийг нийгмийн салбарын удирдлагууд, ЕБС-ийн захирал, Нийгмийн ажилтан, ХБХХТ-ийн мэргэжилтнүүд хэлэлцэж тодорхой шийдлүүдийг харилцан ярилцав.
Хамтдаа хөгжье хэлэлцүүлгээр боловсролын үйлчилгээнд тусгай хэрэгцээт хүүхэд хамрагдахад хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаарх асуудлыг сайжруулах асуудлыг онцлон тодорхой шийдэл эрэлхийлэв. Дархан форумын энэ удаагийн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг ажил хэрэг болгоход хамтран ажиллах боломжуудын талаар шийдвэр гаргах түвшинд төлөөлөл энэ үеэр онцлов.
Дархан форумын Хамтдаа хөгжье хэлэлцүүлэгт тусгай хэрэгцээт 1,2-р ангийн сурагчид,үе тэнгийнхэн, эх эхийн төлөөлөл, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоод холбогдох хэлтэс агентлагын дарга нар оролцов.