НийгэмХураангуй мэдээ
Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачаалалтай байна
Дархан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний эмч Болор-Эрдэнэ:
Дархан-Уул аймгийн хэмжээнд томуу төст өвчиний дэгдэлт маань одоогийн байдлаар идэвхжилийн шар түвшинд байна. Манай хүүхдийн тасагт амралтын өдрүүдээр ачаалал маш өндөртэй 120-оос 150 хүүхэд, ажлын өдрүүдээр 100 гаран хүүхэд ирж байна. Өнгөрсөн 7 хоногоос хэвтэлтийн түвшин нэмэгдэж байна. Хүүхдийн тасагт нэмэлт ор дэлгээгүй ч орноосоо хүүхдийн тоо давсан байна. Томуу төст өвчиний дэгдэлттэй болон хэвтэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор ард иргэд маань та бүхэн бага насны хүүхдүүдээ аль болох олон нийтийн газраар дагуулж явахгүй, маскаа зүүж, хувийн ариун цэврээ сахихад анхаарах шаардлагатай байна.