НийгэмХураангуй мэдээ
Орон сууцны захиалга өгөхдөө иргэд дараах шалтгаанаас хохирч байна
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар:
Шинээр баригдаж байгаа орон сууцны барилгад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүйгээр иргэдэд орон сууцаа сурталчилж захиалгын гэрээ хийх үйлдэл цөөнгүй гарч байна. Энэ үйлдэл нь таныг эрсдэлд оруулах аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл 37.5-д “Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байдаг. Иймд иргэд Та бүхэн баригдаж дуусаагүй барилга, орон сууцны төсөлд хөрөнгө оруулах, захиалга өгөхдөө сайн нягтлах, холбогдох мэргэжлийн байгуулагаас тодруулж байхыг зөвлөмж байна.