О.Цэцгээ: Өрх бүр дээврийн хүлэмжтэй болж жилийн дөрвөн улиралд ургац авах боломжтой – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

О.Цэцгээ: Өрх бүр дээврийн хүлэмжтэй болж жилийн дөрвөн улиралд ургац авах боломжтой

Бидний сурвалжилга бэлтгэсэн МУ-ын зөвлөх агрономич О.Цэцгээгийн ажиллаж байгаа дээврийн хүлэмжид лимон, мандарин, усан үзэм, нэрс, илжгэн чих, гүзээлзгэнэ, анар зэрэг 7-8 төрөл жимс жимсгэнэ мөн бага тархцын ногоо ургуулж байна. Навчит ба үнэрт ногоо базилик, гааны 3 сорт, келли байцаа, чинжүү, сахар бууруулагч сейж, сахар орлуулагч стива, розмарин, яншуй , лавандаа, лаврын навч гэх мэт 15 төрөл болон бусад чимэглэлийн цэцгүүд 16 сортыг үржүүлж байна. Сейж, сахар орлуулагч стива зэргийг цай хэлбэрээр худалдаанд гаргаж байна.

Дээврийн хүлэмжийн аж ахуйн жишиг технологийг нэвтрүүлж ийнхүү жилийн дөрвөн улирлын турш нарийн ногоо, гаа, нахиа, гүзээлзгэнэ зэргийг тариалж байна. Нахиа улаан лууван буюу редискын 3 сортыг усан орчин дээр тариалж байна. Урт наслах, эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой нахиаг усан орчин ургуулж худалдаанд гаргаснаар урьд хөршөөс орж ирдэг тодорхой хугацаанд тээвэрлэсэн нахиг л авдаг ганцхан сонголттой байсан цаг хугацаанд өнгөрсөнд үлдээж байна.

Энэ хүлэмжид идэх боломжтой цэцэг анх удаа ургуулж байгаагаараа онцлогтой. Мөн ховор төрлийн ургамлыг үрслүүлж, ургуулахаас гадна хүүхдүүдэд экологийн боловсрол олгох зорилготой сургалт мэдээллээр хангахыг зорьж байна.

Хот суурин төвлөрсөн нөхцөлд байшингийн дээвэр ашиглан хүлэмж хийх арга маш энгийн бөгөөд үр ашиг өндөртэй юм. Эрс тэрс уур амьсгалтай манай орны хувьд ургац авах боломжгүй саруудад урьд хөршөөс нарийн ногоогоо оруулж ирдэг. Тэгвэл хүнсний ногоог тасалгааны нөхцөлд болон дээврийн хүлэмждээ тарьж 30-45 хоногт боловсордог богино болцтой таримлуудыг ургуулж шинэ эрүүл хүнс жилийн дөрвөн улиралд хэрэглэх боломж байна.

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button