60 гаруй жил хог булшилсан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хурал болов – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

60 гаруй жил хог булшилсан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хурал болов

Дархан сумын агаар, орчныг бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг нь “Бараат хог”-ийн цэг, түүнээс ялгарч буй утаа болоод удаж байна. 60 гаруй жил хуримтлагдсан хур хогийг дарж булшлах нүүлгэн шилжүүлэх ажлыг шийдвэрлэх ажлыг хэсэг байгуулан анхдугаар хурлаа өнөөдөр хийсэн байна.
6.2 км урттай 15 га талбай бүхий 40-60 метрийн гүн жалганд хуримтлагдсан хогийг булж устгаж нүүлгэн шилжүүлэхэд 9 чиг үүрэг бүхий байгууллага хамтран ажиллах юм байна.
Төрийн байгууллагуудаас гадна ТББ-иуд, эрдэмтдийн саналд тулгуурлан олон талаас нь харж эрсдэл үүсгэж байгаа хогийн цэгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Хоттойгоо чацуу хогийн цэгийн асуудал дарж булшлах төдийд гал унтрааж ирсэн бол нүүлгэн шилжүүлэх тухай яригдаж байна. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүртэл эхний ээлжинд хог шатаж байгаа тохиол бүрд яаралтай унтраах арга хэмжээг авч байгаа гэсэн юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button