Г.Одончимэг: Жилийн дөрвөн улирал ногоон орчин гэртээ бүрдүүлэх боломжтой
Эмэгтэйчүүдийн баярын үеэр ээжийн дэлгүүрт орж ирсэн хүмүүс цэцэглэдэг цэцэг худалдаалах уу гэж их асуусан. Аав минь намайг гэртээ тарьж ургуулсан цэцгээ зарж болно гэдэг санааг анх өгсөн. Ингэж л миний цэцгийн худалдаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ эхэлсэн гэж Одончимэг ярив.
Арав гаруй жилийн өмнө ээжээс минь цэцэг авдаг байсан хүмүүс одоо хүртэл миний худалдан авагчид хэвээр байгаад талархдаг. Жилийн дөрвөн улиралд ногоон орчин албан тасалгаа, өрх гэртээ бүрдүүлж, аз жаргал, өнгө үзэмж нэмдэг үйлчлүүлэгчдээ зориулан дөрвөн улирлын хүлэмжтэй болж цэцэгсийн дунд зөвлөгөөгөө өгөөд зогсох гэгээн мөрөөдөл тээж явна
Амьд ургамал аз жаргал өгдөг, орчноо цэвэршүүлдэг, гэрт өнгө үзэмж нэмдэг. Ногоон өнгө стресс бууруулдаг, цэцэгсээ усалж тордох явцад саар их эрч хүч нэмдэг нэг төрлийн бясалгал болдог байна. Тиймээс цэцэг ургамалтай болохыг хүссэн хүмүүс түүний цэцгийн дэлгүүрийг зорьж ирдэг байна.