Жолооч: Энэ шоог эвлүүлсэн хүүхдийн таксины төлбөрийг нь авдаггүй – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Жолооч: Энэ шоог эвлүүлсэн хүүхдийн таксины төлбөрийг нь авдаггүй

Таксинд суусан хүүхдүүд энэ шоог эвлүүлж чадвал таксигаар үйлчлүүлсэн төлбөрийг нь авдаггүй, бид ийм байдлаар хүүхдүүддээ дамжиж, оюун ухаан, ур чадвараа хөгжүүлэхэд нь урам өгөх хэрэгтэй гэх агуулга хөндөх таксины жолоочийн хандлага эерэг дулаахан мэдрэмж төрүүлж байна.

Хүүхдүүд очих газартаа хүрээд шоогоо эвлүүлж амжихгүй бол ‘Ахаа би дараа суухдаа заавал эвлүүлнэ’ гээд  буудаг байна. Намайг олоод суухаараа бөөн баяр болдог гэж хуучлах зуур  би ч жолоочийн өгсөн шоог эвлүүлэх гээд барсангүй гэж иргэн Батжаргал нүүр номондоо нийтэлжээ. Энгийн ийм хүмүүсд талархаад баршгүй, ‘Битүү шөл’-нөөс  хавьгүй дээр юм даа гэж би бодож буулаа гэж нэмж хачирласан байна.

Ийм мэдрэмжтэй, сэтгэлтэй, эерэг хүмүүс орчиндоо гэрэл гэгээ нэмж, бусдад ч сайныг үлгэрлэдэг нь гайхалтай.Ертөнцийг өөрчлөе гэвэл эхлээд өөрийгөө өөрчил гэдэг. Түнэр харанхуй гэж зүхэж суухын оронд ганц ч болов лаа асаа

Холбоотой мэдээлэл

Back to top button