НийгэмХураангуй мэдээ
Торгуулиа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг журамлаж, жолоодох эрхийг хасна
Өнөөдөр Дархан-Уул аймгийн ЦГ, ЗЦТ-аас 2025 оны 1-р сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлж буй Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай мэдээлэл өглөө.
Торгуулиа төлөөгүй бол жолоочийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй. Мөн жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг үйлчилгээг авах боломжгүй.
”Зөрчлийн тухай” хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэрэгжилтийг хангах журам батлаж энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Ингэснээр иргэд хуульд заасан хугацаа буюу 15 хоногийн дотор торгуулиа төлөх тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар бууруулна. Харин хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 10 хувь нэмэгдэх юм. Мөн, Торгуулийн хэмжээнээс хамааран, заагдсан хугацаанд торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг 3 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 заалтад заасанчлан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна” гэж заасан тул та бүхнийг заагдсан хугацаанд торгуулиа төлөхийг уриаллаа