Одонтой ээжийн тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Одонтой ээжийн тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ

Засгийн газрын 2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.

“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200  мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Тэгвэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлсэн. Уг шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байгаа юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button