Амьдралын цэнэгНийгэмУлс төрХураангуй мэдээ
Л.Ундармаа: Гурван үе дамжин сурсан дарханы ажлаа хүүдээ өвлүүлнэ гэж боддог
Манай хоёр өвөөгөөс үлдсэн дарханы ажлын багаж аавд минь байдаг байсан. Хүүхэд байхад аав минь үе үехэн дарханы ажил хийдэг байсан санагддаг. Хожим эгч минь бидэнд зааж чиглүүлж өгсөнд нь баярладаг.
Бид аав ээжээсээ есүүлээ. Дөрвөн охин нь алт мөнгөний дархан болсон. Миний хувьд энэ ажилдаа маш их дуртай. Өөр ажил хийе гээ бодож байгаагүй. Хүмүүсийн нэгэн насны чимэг, үр хүүхдүүд, ач зээдээ үлдээдэг дурсгал болсон эдлэлийг сэтгэлээ шингээн хийдгээрээ миний ажил сайхан.
Эмэгтэй хүн алт мөнгөний дархан гэхээр хүмүүс их гайхдаг. Би гурван үе дамжсан дархан гэж бодохоор үнэхээр сайхан. Гэхдээ би энэ үгээрээ өөрийгөө ур чадвартай гэж үнэлээгүй. Надаас мундаг дарханчуудын дэргэд би өөрийнхөө хэмжээнд л хийдэг.
Сэтгэлдээ боддог юм. Энэ сайхан ажлаа, сурч мэдсэн бүхнээ хүүдээ өвлүүлнэ