НийгэмХураангуй мэдээ
Жолоочийн биеийн байдал муудаж гүүрнээс машинтайгаа унажээ
Дархан сумын 8-р багийг тосгоны багуудтай холбодог гүүрнээс жолооч автомашинтай унасан осол гарчээ. Жолоочийн биеийн байдал гэнэт муудаж замын хажууруу орж гүүр мөргөж унасан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна.
Удаан хугацаанд нойргүй явах, эрүүл мэндийн байдал таагүй байгаа үед жолоочны ард суухгүй байхыг мөн халиргаа гулгаанаас сэргийлж замын хөдөлгөөнд оролцохыг Дархан Уул аймгийн Замын цагдаагийн тасгаас сэрэмжүүлж байна