НийгэмХураангуй мэдээ
Дарханы нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжинэ
Дархан-Уул аймаг өнгөрсөн онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эргэн төлөх нөхцөлтэйгөөр 20 ширхэг цахилгаан автобусыг “Элит хөгжил ХХК” -д хүлээлгэн өгч нийтийн тээврийн үйлчилгээг дахин явуулж эхэлсэн.
“Элит хөгжил ХХК”-аас нийтийн тээврийн үйлчилгээндээ шинэчлэл хийж төлбөрийн системийг аппликейшнаар дамжуулан цахимжуулах ажлыг хийж байна гэлээ.
Тус аппликейшн ашиглалтад орсноор иргэд нийтийн тээврээ хаана явж байгааг харах, үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой болох юм байна. Цахим систем энэ оны 1-р улиралд багтан ашиглалтад орно.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг