НийгэмХураангуй мэдээ
Монгол нохойн үзэсгэлэн, тэмцээнд 100 гаруй нохой оролцлоо

Орон нутагт тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдаа дэмжих, нохой сонирхогчид, үржүүлэгчид, судлаачдын хамтын ажиллагааг дэмжиж, уугуул үүлдрийн нохдыг хамгаалах зорилгоор төвийн бүсийн аварга шалгаруулах Монгол нохойн үзэсгэлэн, тэмцээнийг Дархан-Уул аймагт 3 дах жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн үзэсгэлэн, тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул зэрэг 8 аймгийн нохой сонирхогч, үржүүлэгчид оролцсон бол хамгийн хол нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас иржээ.
Тэмцээний ангилал нь 3-6 сартай эр, эм гөлөг, нэг настай эр, эм, хоёр настай эр, эм, гурав болон түүнээс дээш настай эр, эм нохой гэсэн найман ангилалд 100 гаруй нохой оролцож үзэсгэлэн, тэмцээний дүрмийн дагуу ангилал тус бүрээс 1-5 байр шалгаруулжээ
Эх сурвалж: Дархан-Уул аймаг