Дархан-Уул аймаг ОХУ-аас барилгын салбарын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан-Уул аймаг ОХУ-аас барилгын салбарын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ

ОХУ-ын Ази номхон далайн бүс хариуцсан олон нийтийн холбооны ерөнхийлөгч Владимир Бирюков Дархан Уул аймаг ажилласан байна. Уулзалтаар Монгол Улс, ОХУ болон Санкт-Петербург, Дархан хотын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтийн оролцооны үйл ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.

Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо, ОХУ-ын Ази номхон далайн бүстэй 2024 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд ОХУ-аас барилгын салбарын бүтээгдэхүүн тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн өнөөдрийн уулзалтаар боловсрол, спорт зэрэг нийгмийн салбарт болон хөдөө аж ахуйн чиглэлээр ч хамтран ажиллах боломжтойг талууд харилцан илэрхийллээ. Ялалтын баярын босгон дээр талуудын хийсэн уулзалтын үр дүн, хамтын ажиллагааны хүрээнд цаашид харилцан ашигтай, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг талууд онцолсон байна

 

Холбоотой мэдээлэл

Back to top button