Дархан сумын 13 иргэн, ААНБ-д 3.7 сая төгрөгийн хүлэмжийн дэмжлэг олгоно – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан сумын 13 иргэн, ААНБ-д 3.7 сая төгрөгийн хүлэмжийн дэмжлэг олгоно

Дархан суманд амьдардаг хүлэмжийн аж ахуй эрхэлдэг болон хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй 13 иргэн ААНБ-д 3.708.396 төгрөгний хүлэмж олгоно. Хүлэмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр авах юм.
Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэн, ААНБ 99897363 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Өрхийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж экологийн цэвэр жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ хөдөө” төслийн хүрээнд хүлэмжийн төслийн материал хүлээн авч эхэллээ. Газар тариалан эрхэлдэг иргэн болон хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэн ААНБ-ууд энэхүү төсөлд хамрагдах боломжтой юм.
Тавигдах шаардлага:
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  • Хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь тодорхой хэмжээний тариалалт эрхэлдэг байх, дархан сумын үндсэн харьяалалтай байх
  • Хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэн, хуулийн этгээд нь 120м2 талбайгаас дээш газартай байх
  • Хүлэмжийн төсөлд хамрагдах газар нь өөрийн эзэмшил, өмчлөлийн эрхийн гэрчилгээтэй эсвэл түрээсийн гэрээгээр эзэмшдэг хүлэмжийн аж ахуй эрхлэх хүрэлцэхүйц талбайтай, усны эх үүсвэр /зөөврийн болон гүний худаг/ шийдвэрлэсэн байх
  • Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн системд бүртгэлтэй байх
  • Хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлт гаргагч нь хүлэмжийн үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа төлөх санхүүгийн чадамжтай байх
  • Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
  • Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д зааснаар хүлэмж барих өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай.

Холбоотой мэдээлэл

Back to top button