Дарханы хөвгүүд ОХУ-ын цэргийн ёслолын жагсаалыг командалж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дарханы хөвгүүд ОХУ-ын цэргийн ёслолын жагсаалыг командалж байна

Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаалыг Дархан хотын унаган хүү, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан командлан алхах гэж байна.
Мөн ЗХ-ний 330-р ангиас:
Ахмад Х.Гантулга, Дэслэгч М.Батамгалан, Дэслэгч Төрболд, Сурагч ахлагч А.Мөнхбаяр, Сурагч ахлагч Ө.Батнаран, Ахлагч Ч.Мөнхтулга, Ахлагч Б.Батбаяр нар баярын жагсаалд алхана.
2015 онд ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалыг 032 ангийн захирагч асан, хурандаа Л.Батболд /Дархан хотын 1 дүгээр сургууль/, командлан алхаж байсан бол 2020 онд 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ /Дархан хотын 9 дүгээр сургууль/ тус тус комдандлан алхаж байсан түүхтэй.
ДЕНЬ ПОБЕДЫ!

Холбоотой мэдээлэл

Back to top button