Ө.Батсүх: ХБИ-ийг ажлын байраар хангахын тулд “Өндөгний сетка” үйлдвэрлэж байна – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Ө.Батсүх: ХБИ-ийг ажлын байраар хангахын тулд “Өндөгний сетка” үйлдвэрлэж байна

ХБХ-ийг ажилд авахгүй байгаа нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг. Миний хувьд өөрийнхөө боломжоор сургалт зохион байгуулж иргэдийг хамруулахыг хичээж байхдаа над шиг мэргэжил боловсролтой залуус хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар ажилд орж чадахгүй байгааг олж харсан юм. Туйлын хүсэл нь хөдөлмөр эрхлэх. Бодит байдал дээр ажил олддоггүй гэж Ө.Батсүх ярив.

ХБИ-ийг ажлын байраар хангах бодлын үзүүрт “Өндөгний сетканы үйлдвэр”-ийг байгуулах санаа төрсөн байна. Орон нутагт тахианы томоохон аж ахуй байна. Хаягдал цаас ч их хэмжээгээр хог дээр хаягдаж байна. Тиймээс үйлдвэр байгуулж боломжийнхоо хэмжээнд хүмүүсийг ажлын байртай болгох зорилго тээжээ.

Дархан хотод жилдээ 18 мянган тонн цаасны хаягдал гардаг. Эдгээр цаасны хаягдалаар өндөгний сетка хийсэнээр Хятадаас оруулж ирэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл үйлдвэр сард 28 монн цаасны хаягдлаар өндөгний сетка хийх боломжтой гэсэн юм.

Картон цаасны хаягдал кг-100 төгрөгөөр авах мэдээлэл түгээсэн даруйд агуулахад нь их хэмжээний цаас цугларсан байна. Олон иргэд аж ахуй нэгж хаягдал цаасаа үнэгүй тээвэрлэн ирж дэмжлэг үзүүлсэнд талархаж байна гэсэн юм.

Тэд цаашдаа өндөгний сетка Хятадаас орж ирдэг үнээс арай хямдаар зах зээлд гаргаж, улмаар орон нутгийнхаа зах зээлийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын тахианы аж ахуйд нийлүүлэх зорилго тавьж ажиллаж байна.

Түүхий эдийн хэсэгтээ хөгжлийн бэрхшээлтэй залуусыг ажиллуулахад ямар нэг асуудалгүй, нарийн ур чадвар шаардахгүй. Халамжаас хөдөлмөр шилжих төрийн бодлого манай үйлдвэрийн бодлоготой ч нийцэж байгаа учир өөрсдийн боловсруулсан төслөөрөө Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажлын байрны дэмжлэг авч байгаа, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд дэм болж байна гэсэн юм. 

Холбоотой мэдээлэл

Back to top button