Шарын гол сумын нөхөн сонгуульд МАН-аас Л.Наранбаатар нэр дэвшихээр болжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Шарын гол сумын нөхөн сонгуульд МАН-аас Л.Наранбаатар нэр дэвшихээр болжээ

Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооны VII хуралдаан болжээ. Хурлаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 21-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших төлөөлөгчийн нэрийг дүрмийн хүрээнд нээлттэй хэлэлцэж баталжээ.

Аймгийн МАН-ын хорооны хурлын VII хуралдаанаар 2025 оны 6 сарын 22-нд 21 дүгээр тойрог буюу Шарын гол суманд зохион байгуулагдах Нөхөн сонгуульд Лүндэг овогтой Наранбаатарыг хуралд оролцсон намын гишүүдийн 100% саналаар нэр дэвшүүлэхээр болжээ.

Нөхөн сонгуульд нэр дэвшихээр болсон МАН-ын Бага хурлын гишүүн, Шарын гол сумын МАН-ын хорооны тэргүүлэгч Лүндэгийн Наранбаатар нь Монгол улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан Дархан хотынхоо хөгжлийн төлөө шударгаар өрсөлдөх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг Монгол Ардын Нам

Холбоотой мэдээлэл

Back to top button